Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч-дэд бүтцийн төсөл” НЗДТГ-тай хамтран дараах таван төслийг хэрэгжүүлнэ.

“Хөгжлийн хөтөч-дэд бүтцийн төсөл”-ийн зохицуулагч Б.Батболд энэ онд эхлүүлж, 2020 он хүртэл нийслэлд хэрэгжүүлэх хот төлөвлөлтийн төслүүдээ танилцууллаа. Тэрээр өмнө нь “Гудамж” төслийг хариуцан ажиллаж байсан юм.

Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч-дэд бүтцийн төсөл” НЗДТГ-тай хамтран дараах таван төслийг хэрэгжүүлнэ.

  • Ногоон гудамж, дугуйн замын төсөл
  • Ногоон Улаанбаатар 2030
  • Туулын хурдны зам
  • Гэр хорооллын шинэ их тойруу
  • Зуун дөрвөн замын уулзварын шинэчлэл

Ногоон гудамж, дугуйн хурдны замын төсөл

Туул гол дагуу ногоон байгууламж бий. Та бүхэн хог бүү хаяна уу гэмэн самбар өлгөөд бид үр дүнд хүрч чадахгүй байна. Иймд иргэдэд аль болох байгальтай ойр байх боломж, нөхцөлийг нь олговол тэд байгалиа хайрлан хамгаалах нь нэмэгдэнэ.

Сонсголонгийн зам (5 км) дагуу болон Богд уулын зам дагуу дугуйн шинэ зам тавина. Мөн зам дагуу амрах цэгүүд байгуулна. Нийт өртөг нь 5.6 тэрбум төгрөг. Ажил нь энэ онд эхэлнэ. 

Ногоон Улаанбаатар

Бид судалгаа хийн, хотын төвийн модыг тоолоход маш бага байна. Улаанбаатарт мод тарих орон зай бий. Хотын төв болох Энхтайваны гудамж, Олимпийн гудамжинд дугуйн зам барьсан. Нэгдүгээр хорооллын орон сууц дунд томоохон ногоон байгууламж барина. Энэ  хороолол гурван хэсгээс бүрддэг. Явган хүний болон дугуйн замтай, ногоон байгууламж барьснаар нэгдүгээр хорооллоос аравдугаар хороолол хүртэл машин унах шаардлагагүй болно.

Мөн бид 40 мянгат дахь Явуухулангийн хөшөөний дэргэдэх талбайг ногооруулна.

Ногоон байгууламжийн тухай ярихад усны асуудылыг заавал дурдана. Тэгэхээр усан сангууд барих хэрэгтэй болно. Сэлбэ, Улиастай, Дунд голд нийт 20 сая метр куб усан сан барина.

Туулын хурдны зам

Туул гол дагуу 35 км хурдны зам барих зураг төслийг “Гудамж” төслийн баг боловсруулсан.   

Шинэ нисэх буудлын хурдны замыг Туул голын хурдны замтай холбох саналыг мөн боловсруулаад байна. Эдийн засгийн их ач холбогдолтой төсөл. Хурдны замгүй цөөн улсын нэг нь Монгол. Бид 10 км-ээс эхэлж хурдны замаа тавин, уртасгах ёстой. Ямар ч байсан эхлэх ёстой. 

Гэр хорооллын шинэ их тойруу

Үе үеийн хотын ерөнхий  төлөвлөгөөнд гэр хорооллыг шар юм уу ногоон өнгөөр будаад орхидог. Тэнд ямар дэд бүтэц тавих талаар тодорхой төсөл төлөвлөдөггүй. Харин энэ төслөөр цоо шинэ хотхоныг хувийн хэвшлийн дэмжлэгтэй барина. Хамбын овооны газар нь шинэ, агаар нь цэвэрхэн. Хот төлөвлөгчид энэ бол уулын орой биш, газар гэдэг.       

Нэгдүгээр хорооллын арын, цэвэр талбайд барина. Бага тойруугаас  их тойруу болж өргөжнө, хооронд нь авто замаар холбоно. Ингэж газрыг хөрөнгө болгох боломжтой. 15, 20 биш, намхан орон сууц барина. Газартай учраас Улаанбаатар эдийн засгийн хувьд үр ашигтай хот. Гол нь газрыг хөрөнгө болгохын тулд бүтээн байгуулалт өрнүүлэх ёстой.     

Зүүн дөрвөн замын уулзварын өргөтгөл

Энэ уулзварыг Ахуйн үйлчилгээний уулзвар шиг өргөтгөн, авто машины нэвтрэх чадварыг сайжруулна. 

/эх сурвалж: http://news.gogo.mn/r/202168/