УРИЛГА

“Road Expo Mongolia 2016” Замын шинэ Техник, Технологийн Олон Улсын Үзэсгэлэн,    Конференцыг Монгол улсад 4 дах удаагаа зохион байгуулах гэж байна.

“Road Expo Mongolia 2016” нь 2016 оны 3 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар Зочид буудлын “Боллруум” танхимд зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Авто Замчдын Холбоо

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авто замын талаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа билээ.

Дээрх зорилтын хүрээнд “Автозам Экспо” шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн, бага хурлыг 2013, 2014, 2015 онуудад амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ жил 4 дахь удаагаа нь 2016 оны 3 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Уг олон улсын үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулснаар олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан  туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болдог билээ. Экспо нь замын техник, технологи, материалын үзэсгэлэн ба конференци гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

Та бүхнийг “Road Expo Mongolia 2016” Замын шинэ Техник, Технологийн Олон Улсын Үзэсгэлэн,    Конференцид оролцохыг урьж байна.

Үзэсгэлэнд оролцогсод:

  • Замын техник нийлүүлэгчид:
  •     Замын материал үйлдвэрлэгчид: Асфалтын үйлдвэрүүд, хайрганы карьер
  •     Битум, цемент, бусад материал хангагч нийлүүлэгчид
  •     Хэмжилтийн багаж
  •     Лабаратори
  •     Программ хангамж
  •     Замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохио
  •     Замын инженер, техникийн ажилтанууд
  •     Зам, хот төлөвлөлтийн архитехторууд
  •     Зам, гүүрийн барилга, зураг төслийн компаниуд,