Нийслэлд 2017 онд хэрэгжих Авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа

Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин, нөхцөл бүрдүүлэх зориго бүхий  “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт Шангри Ла зочид буудлын их тамхимд боллоо. Уулзалтад НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра нийслэлийн Авто замын салбарт 2017 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Энэ онд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах 2 төсөл,  Туул гол дээгүүр Баянзүрх, Сонсголонгийн төмөр бетон гүүр барих 2 төсөл,  Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэл,  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 1,4 км зам, 2,05 км замын шинэчлэл, явган хүний гүүрэн гарц 1-ийг,  Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Авто зам, замын байгууламжийн шинээр барих болон шинэчлэх 5 төсөл, Авто замын байгууламжийн засвар арчлалт хийх 13 төслийг хэрэгжүүлнэ. Мөн  Хөгжлийн банкны санхүүжилтээр Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийх юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас  мэдээллээ