Үзэсгэлэнд оролцогчид /танилцуулга 2/

“ММК” ХХК нь 2005 онд Ордос хотын Мон Кай групп компанийн хөрөнгө оруулалттайгаар Монгол Улсад үүсгэн байгуулагдсанаасаа хойш Монголын уур амьсгал, замын нөхцөлд тохирсон уул уурхай, зам барилгын бүх төрлийн тоног төхөөрөмжийг бэлнээр болон байнга захиалга авч нийлүүлж байна. Тус компани нь харилцагчдын цагийг хэмнэх үүднээс засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлт, борлуулалтын нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээг үзүүлж байна. 2009 оны БНХАУ-н Бугат хотын BEIBEN TRUCK хүнд даацын машины үйлдвэрийн Монгол дахь албан ёны төлөөлөгч болж харилцагчидын эрэлт хэрэгцээ шаардлагад тохирсон чанартай, баталгаат хугацаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр ханган хэрэглэгчидынхээ талархалыг хүлээсээр ирсэн билээ. Мөн 2013 оны 01 сараас LISHIDE, Жуншинь зэрэг үйлдвэрүүдийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж чанартай техникүүдийг оруулж ирж байна. Мөн “МК” брендын уурхайн зориулалттай 50-100 тоннын өөрөө буулгач машиныг борлуулж байна. 2009-2010 оны хооронд шинээр худалдаа, засвар үйлчилгээний төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулан харилцагчдын сэтгэл ханамж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах мэргэшсэн инженер, техникчидийн баг ажиллаж байна. Мөн харилцагч нартаа БНХАУ-д бэлтгэгдсэн мэргэжлийн засварчид та бүхэнд хүнд даацын машин, механизмын үнэгүй оношилгоо, зөвлөгөө, мэргэжлийн сургалт, семинарыг зохион байгуулж, тухайн техник байгаа газарт очиж засвар хийх үйлчилгээг үзүүлдэг. Сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлсэн уг засварын төв нь шаардлагатай сэлбэг хэрэгслийн оновчтой нөөцийг бүрдүүлэн харилцагч байгууллагууддаа сэлбэгийн худалдааны цогц үйлчилгээг үзүүлж байна.

Та бүхэн "ROADEXPO 2017" үзэсгэлэнгээр зочилж компанийн үйл ажиллагаа, шинэ бараа бүтээгдэхүүн, техник технологи, зохион байгуулж буй арга хэмжээний талаарх бүхий л мэдээ мэдээллийг авч хамтран ажиллана гэдэгт найдаж байна. 

Вэб сайт: http://mmk.cross.mn/