Үзэсгэлэнд оролцогчид /танилцуулга 4/

Эрдэнэ Зам ХК нь 1997 онд Япон улсын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн зам барилгын машин, механизм, техник тоног төхөөрөмж, сэлбэгийн агуулах, асфальт бетон болон чулуу бутлах үйлдвэр зэрэг хөрөнгөөс бүрдсэн 5,4 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан юм.

Монгол улсын Автозамын нэгдсэн бодлогын хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар баригдах олон улс, мөн улс орон нутгийн чанартай авто зам, гүүр барих засварлах, арчлах, зам гүүрийн төрөл бүрийн материал, түүхий эд үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэх, зам гүүрийн зураг төсөв зохиох үндсэн чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг.

 Тус компани 200 гаруй ажиллагсадтай, нийт ажилагсдын 80 гаруй хувь нь мэргэшсэн өндөр зэрэглэлийн инженер техникийн ажилтнуудаас бүрддэг. Компани байгуулагдсанаас хойш 129,1 км асфальт хучилттай зам, 71,3км хайрган хучилттай зам, 152,3 метр урт төмөр бетон гүүр, 31,2 км хатуу хучилттай замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн юм.

“Мөн АНУ, Япон улсад үйлдвэрлэсэн CATTERPILLER, DYNAPAC, HINO үйлдвэрт угсарсан зам, гүүр барилгын газар шорооны ажлыг иж бүрэн явуулах тусгай зориулалтын 30 гаруй нэр төрлийн 80 гаруй машин, механизм, тоног төхөөрөмж, чулууг ангилан бутлах, асфальт бетон үйлдвэрлэх, газар шорооны ажлын материалыг бэлтгэх үйлдвэрлэлийн иж бүрэн баазтай юм.